ЕРӨӨЛИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД

Pastor Chris

Хэрэв та нар Христийнх юм бол та нар
Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв
залгамжлагчид мөн (Галат 3:29).

Хэрвээ та Христэд харьяалагддаг бол амлалтын дагуу Абрахамын үр удам, өв залгамжлагч гэдгийг
манай сэдвийн эшлэлд хэлж байна. Энэ бол маш гүнзгий ойлголт юм. Энэ нь, Ефес 1:3-т Паул элчийн хэлснийг бас сануулж байна: “Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн”.

Та Христ Есүс дэх тэнгэрлэг газруудад “бүх” сүнслэг ерөөлүүдээр аль хэдийнэ ерөөгдсөн билээ. Та бол ерөөлийн хаанчлалын өв залгамжлагч мөн. Тэгээд, та амьдралдаа тэмцэх шаардлагагүй болдог. Сайн мэдээний Лук 12:32 дэх Багшийн тааламжтай үгсийн талаар бодоорой: “Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм”. Хэн нэгэн үүнийг мэдчихээд,
яагаад амьдралдаа тэмцэх ёстой гэж? Дараа нь, Тэр үүнийг хийсэн тухай бодол нь үүнийг хязгаараас давсан дээд зэргийнх болгодог. Тэр танд Хаанчлалаа өгчихсөн.

Бага нь их дотроо орсон байна. Хэрэв Хаанчлал танд хэдийнэ байгаа бол Хаанчлалыг бүрдүүлж буй бүх зүйл: тэнгэрлэг амь, зөвт байдал, хайр, баяр баясгалан, үгээр илэрхийлшгүй баялаг, бурханлаг эрүүл мэнд, амар амгалан болон бусад зүйлс таных болсон. Тэдгээр нь Христ дэх таны өв хийгээд эрх мэдлийн хэсэг юм.

Тэнгэрийн Хаанчлалын түлхүүрүүд Христ дотор танд байдаг бөгөөд энэ нь та сүнслэг ба газрын ерөөлүүдийн аль алинд нь нэвтрэх боломжтой гэсэн үг. Хаанчлал таных гэсэн ойлголтоор өдөр бүр амьдар. Тэгээд, Хаанчлал тан руу дангаараа ирээгүй, Тэр ерөөлөөр дүүрэн ирдэг. Бурхан таныг ерөөх болтугай!

ЗАЛБИРАЛ

Би бол Бурханы Хаанчлалын ерөөлийн өв залгамжлагч. Тэнгэрлэг амь, эрүүл мэнд, хөгжил цэцэглэлт, амжилт, баяр баясгалан, амар амгалан, ялалт Христ дотор надад харьяалагддаг. Би Абрахамын үр удам учраас ерөөгдөж, элбэг хангалуун амьдарч байна. Эзэн минь ээ, надад харьяалагддаг Хаанчлалын төлөө би Танд талархаж байна. Тиймээс, амьдрал хийгээд сүсэг бишрэлд хамаатай
бүхэн надад байдаг бөгөөд би аливаа сайн үйлсэд ер бусын амжилттай байна, Есүсийн Нэрээр. Амен.

Picture of admin
admin

Post a comment