Түүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг (Ром 8:26).
Үйлс номын 2 дугаар бүлэгт элч нар Есүсийн бусад шавь нарын хамт Пентекостын баярын
үеэр Иерусалим дахь дээд өрөөнд цугларчээ. Дараа нь, нэг гайхалтай явдал тохиолдсон нь: тэд бүгдээрээ Ариун Сүнсээр дүүрч, Сүнс тэдэнд өгсний дагуу хэлээр ярьж эхлэв.
Оролцсон хүмүүсийн зарим нь тэднийг шоолон инээлдэж, тэд зүгээр л согтуу байна, дарсанд мансуурчээ гэж хэлсэн юм. Гэвч үнэн хэрэгтээ, тэд сүнсээр дүүрсэн байв. Тэд яг юу гэж хэлсэн бэ?
Исаиа 28:11-т эш үзүүлэгч Исаиагийн хэлсэнчлэн, шоолж инээгсдийн хувьд тэд зүгээр л “шулганасан” шавь нар байлаа: “Үнэхээр Тэр энэ ард түмэнд хандаж Шулганасан уруул, харь хэлээр дамжуулан ярих болно”. Энэ бол Шинэ Гэрээний энэхүү гайхалтай ерөөлийг эш үзүүлэгч Исаиа холбож, эсвэл тайлбарлаж болох хамгийн сайн арга байсан юм. Тэд Хуучин Гэрээний үед энэ талаар юу ч мэддэггүй байв.
Исаиагийн үзэгдлүүдэд тэрээр өөрт нь Сүнсээр илчлэгдсэн зарим төрлийн шулганасан, эсвэл хэл ярианы гажигтай төстэй зүйлийг сонссон байж магадгүй. Гэхдээ, Паул элч илүү ойлголттой байсан бөгөөд эдгээр “шулганасан үг”-ээр дамжуулан бид нууцлагдсан хэлээр Бурханы мэргэн ухааны тухай ярьдгийг бидэнд хэлж байна: “харин бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан урьдаас тогтоож,
нууц дотор нуусан Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг” (1 Коринт 2:7).
Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс бидэнд өгөгдсөн, бидний хэлээр ярьдаг үгсийг зохион байгуулсан. Тиймээс, тэдгээр нь зүгээр л өөрийн эрхгүй уншлага, давталт биш, харин шившлэг юм. Шившлэг гэдэг нь ид шидийн нөлөөтэй гэж үздэг үг, эсвэл дуу авианы зан үйлийн уншлага бөгөөд ид шидтэй ижил утгатай. Энэ бол хэлээр ярихдаа бидний хийдэг зүйл юм.
Та залбирахдаа зөвхөн нэг үеийг давтаж байгаагаа олж мэдсэн ч үргэлжлүүл. Та Сүнсний шившлэгүүдийг хийж байна. Та бүх зүйлийг болон таны амьдралыг үүрд өөрчлөх Ариун Сүнсээр удирдуулсан Бурханы төлөвлөгөөг үг ба дуугаар илэрхийлдэг.
ЗАЛБИРАЛ
Хамгаас эрхэм Аав аа, хэлээр ярих ерөөл, Сүнсний шившлэгт баярлалаа. Яг одоо ч, би хэлээр ярихдаа Ариун Сүнсээр удирдуулсан үг болон дуугаар Таны төлөвлөгөөг илэрхийлдэг, чухал асуудлын талаарх Таны хүсэл, төлөвлөгөө, зорилгыг хэлдэг. Би бүхий л ажил үйлчлэлдээ болон амьдралдаа Таны төгс хүслийг шингээдэг, Есүсийн Нэрээр. Амен.