ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсанд тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв (1 Шастир 15:26).
Иерусалимд бэлдсэн газар руу Бурханы авдрыг хэдэн левичүүдээр Давид хэрхэн зөөлгөсөн тухай Библи бидэнд хэлж байна. Гэхдээ, бидний ажигласан гайхалтай зүйлийг Библид бичсэн байна: “ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсанд…”. Энэ гайхалтай биш гэж үү?
Хэдийгээр левичүүд авдрыг авч явахаар дуудагдсан ч үйлчлэлээ биелүүлэхэд нь Бурхан тэдэнд тусалсан. Бурхан бас Иудагийн хаан Иехошафат гэдэг хүнд тусалсан. Тэрээр Израилийн хаан Ахабтай холбоотон болж сиричүүдийн эсрэг тэмцэхээр явав. Иехошафат тулалдаанд оролцсоныг мэдээгүй Сирийн хаан Генералууддаа Израилийн хаан Ахабыг дага хэмээн тушаажээ.
“Өөр хэнтэй ч бүү тэмцээрэй. Зүгээр л Ахаб хааны араас явж, түүнийг ал” гэж тэр тэдэнд хэлэв. Түүний хүмүүс Иехошафатыг хараад, түүнийг Израилийн хаан гэж бодоод, булшлав. Гэхдээ, “…Тэгэхэд нь Иехошафат тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав” (2 Шастир 18:31) гэж Библи хэлж байна.
Өсвөр насны залуу хаан Уззиагийн тухай Библи бас өгүүлдэг. Тэрээр Иудейн хэд хэдэн шинэ бүтээл, технологийн өөрчлөлтийг хариуцаж байв. Эзэн түүнийг хүчирхэг болох хүртэл нь гайхамшигтайгаар тусалсан гэж Библид онцлон бичсэн байдаг (2 Шастир 26:15).
Энэ хийгээд бусад олон ч зүйл бидний дотор оршдог Ариун Сүнсэнд өнөөдөр байгаа зүйл биш гэж үү? Тэр бол таны туслах! Таны хүрэхээр хичээж байгаа зүйл бий юу? Эсвэл, танд ямар нэгэн асуудал тулгарч байна уу? Таны хувьд ер бусын тусламж боломжтой.
Ариун Сүнс таны үйлчлэл, бизнес, санхүү, харилцаанд туслахын тулд дотор тань оршдог. Тэр Иехошафатын дайснуудыг хөөн зайлуулсны адил танаас гай зовлонг зайлуулна. Таны нэрийг гадаадад түгээхэд туслах бүтээлч санаануудыг Тэр танд хэлэх болно. Та ямар ч тохиолдолд таагүй байдалд орохгүй. Туслагч таны дотор байдаг бөгөөд энэ нь Ариун Сүнс юм. Халлелуяа!
ЗАЛБИРАЛ
Үнэ цэнэтэй Ариун Сүнс ээ, би Таныг өөрийнхөө Туслагч гэж хүлээн зөвшөөрч байна. Та үргэлж надтай хамт, миний дотор байдаг! Та бол миний хоргодох газар, хүч чадал мөн. Бурханы Хаанчлалын зүйлсийг удирдан чиглүүлж, хүчирхэгжүүлж, сургахын тулд би Танд өгөгдсөн. Би Таны нөлөөн дор байж, амьдралынхаа өдөр бүрт нөлөөлдөг тул Бурханы төгс хүслийн төвд зүй ёсоор ордог, Есүсийн Нэрээр. Амен.