ТЭНГЭРЛЭГ БОДИТ БАЙДАЛ

ТЭНГЭРЛЭГ БОДИТ БАЙДАЛ

Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм (Колоссай 1:27).

Энэ сарын турш өдөр бүр, эсвэл дор хаяж сүүлийн хоёр долоо хоногт цаг хугацаа зарцуулж, Ариун
Бичвэрийн дээрх эшлэлийг эргэцүүлэн бодоорой. Орон дээрээ хэвтээд дахин дахин чангаар унш. “Христ миний дотор байдаг.” гэж бодож, амандаа бувтнан алх. Би үүнийг олон жилийн өмнө хийсэн бөгөөд тэгээд миний амьдрал өөрчлөгдсөн нь дамжиггүй. Би энэ эшлэлийн мөн чанар, бодит байдлыг ойлгох хэрэгтэй байсан юм. Би үүнийг сүнсэндээ оруулахыг хүссэн бөгөөд энэ ч биелсэн!

“Христ таны дотор байдаг” гэдэг нь шашинжсан яриа биш, харин бурханлаг бодит байдал юм. Харамсалтай нь, зарим хүмүүсийн амьдралд энэхүү бодит байдлын хүч тийм ч үр дүнтэй байдаггүй. Энэ нь, тэдний үглэж гоншигонодог, мөн дутагдаж гачигдаж байна, толгой өвдлөө, эсвэл хатгаа
тусчихлаа гэх зэргээр гомдоллодог шалтгаан юм! Энэ бол зарим нь эдгэршгүй шарх, өвчин эмгэг, өвчтэй байдгийн шалтгаан юм.

Христ үнэхээр таны дотор оршдог юм бол та яаж өвчтэй байж болох вэ? Айнийг санаарай. Хэдийгээр тэр Христэд итгэгч боловч саа өвчний улмаас найман жил хэвтэрт байжээ. Петр түүнд: “Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо янзал” гэхэд Айни тэр даруй бослоо.

Хүний дотор оршдог Христийн бодит байдал, хүч чадал, мөн чанарыг Петр ойлгосон юм. Ром 8:10-т Петр юу хэлсэн бэ? “Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас Сүнс амь чинь болжээ” гэж тэр хэлэв.

Христ таны дотор орохоос өмнө бие тань үхэх, эсвэл түүнд захирагдах тавилантай байсан. Та үглийн хараалд өртөмтгий байсан тул сатан, буруутгал, өвчин, сул дорой байдал, ядуурал, үхэлд захирагддаг байв. Гэхдээ: “Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэрээр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест чинь амь өгнө.” (Ром 8:11) гэж Библи хэлж байна. Энэ бүхэн аль хэдийнэ биелсэн. Сүнс одоо таны дотор оршиж, амь өгснөөр үхэх тавилантай байсан бие тань амилжээ.

Таныг дээрээс төрөхөд таны амьдрал үхлээс хамгаалагдсан. Та үүнийг шаардах ёстой, эс тэгвээс амьдралын тань мөн чанар унах болно. Гэхдээ, та Христ болон таны доторх Түүний амийн тухай зориуд тунгаан бодох үед Тэр таны бие дотор Өөрийгөө илэрхийлж, Бурханаас ирээгүй бүхнийг устгах болно. Таны дотор байгаа Христ бол бүхнээс агуу ерөөл юм!

ТУНХАГ

Хамгаас эрхэм Бурхан Эцэг минь, миний амьдралд ер бусын эр зориг өгч, өдөр бүр үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрийг цацруулж,суу алдраар дүүрэн амьдрахад хүргэдэг Христийн мэдлэгийн төлөө би Танд талархаж байна. Аливаа нөхцөл байдлаас дээгүүр хаанчилж захирах Христ доторх чадвар хийгээд нигүүлсэл надад өгөгдсөн! Намайг хүчирхэгжүүлдэг Христээр дамжуулан би бүхнийг хийж чадна. Миний доторх Христ бол бурханлаг эрүүл мэнд, хөгжил цэцэглэлт, амжилт, ялалт, ноёрхлын баталгаа мөн. Бурхан ерөөх болтугай!

Picture of admin
admin

Post a comment