Бодит байдлын уран аялгуу

Бодит байдлын уран аялгуу

ХРИСТИТГЭЛ БОЛ МЭДРЭМЖИЙН ХЯЗГААРААСДАВСАН АМЬДРАЛЫН ДУУДЛАГА МӨН

Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарын дотор буй алдрын найдвар болох Христ юм (Колоссай 1:27).

Б ид Христитгэлээр шашныг хүлээж аваагүй. Үнэндээ бид Бурханы мөн чанар, Түүний амийг хүлээн авсан юм. Христитгэл бол дэлхийн шашнуудын нэг л төдий гэж таныг төөрөгдүүлэхийг хэнд ч бүү зөвшөөр, тийм биш. Энэ бол харилцаа юм, суу алдар ба хайраар дүүрэн хязгаараас давсан амьдралын дуудлага мөн. Та хэн нэгэнтэй харилцаатай байх үед энэ нь шашин болохгүй.

Христитгэлийг шашин гэж тодорхойлдог хүмүүс үүнийг хийдэг. Учир нь, шашны хүмүүсийн бүх гадаад үйлдэл нь Христэд итгэгчдийн зарим гадаад үйлдэлтэй нийцдэг юм шиг харагддаг. Жишээлбэл, шашинд тэд залбирдаг, эсвэл магадгүй тэд уншдаг номтой, бас дагаж мөрддөг шашны ёслол, зан үйлтэй байдаг.

Христитгэлд бид Ариун Зоог, усан баптисм гэх мэт ариун ёслолуудтай. Гэхдээ, энэ нь түүнийг шашин болгодоггүй. Та амьтан хараад “Тэр хоёр гартай, хоёр хөлтэй, алхаж чаддаг болохоор хүн мөн” гэж хэлж чадахгүй. Энэ нь хангалтгүй. Үгүй бол, горилла болон бусад том биетэй хүн дүрст сармагчингуудыг хүмүүсийн ангилалд хамаатуулах болно.

Христитгэл бол жинхэнэ туршлага юм. Энэ бол хүний доторх Бурханы идэвхтэй амьдрал мөн. Энэ бол таны дотор амьдарч буй Христ юм. Энэ бол тэнгэрлэг байдалтай нэгдэх нэгдмэл байдал руу дуудсан дуудлага болох бодит бөгөөд амьд Христтэй нөхөрлөх жинхэнэ нөхөрлөл юм: “Харин Эзэнтэй нийлсэн нь Түүнтэй нэг сүнс болой” (1 Коринт 6:17). Халлелуяа! Христитгэлд бид Христээр амьдарч, хөдөлдөг (Үйлс 17:28), бид Түүний бие, Түүний махбод,
Түүний ясны эрхтнүүд (Ефес 5:30).

Колоссай 1:26-27 энэ бүхнийг гүйцээж байна! Энд, “Тэрхүү нууц нь эрин үе ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ … Энэ нь та нарын дотор буй алдрын найдвар болох Христ юм.” гэж байна. Христитгэл бол таны зүрхний гүнд амьдардаг
Христ, жинхэнэ Бурхантай харилцах бодит харилцаа юм. Христитгэл бол зөвт байдлаар Бурхантай хамт алхах явдал мөн. Халлелуяа!

ТУНХАГ

Миний доторх Христ намайг Бурханы төрлийн хамтран оролцогч, Бурханы алдрын туяа, миний ертөнц дэх Түүний сайн сайхныг түгээгч болгосон. Христ бол миний амьдрал. Би Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин байна! Би Эзэний бие, Түүний махбод, Түүний ясны гишүүний хувьд бодит харилцаагаар Түүнтэй нэгдмэл байдаг тул үр жимстэй, ер бусын бөгөөд үр бүтээлтэй байна. Бурхан ерөөх болтугай!

ЦААШИД СУДЛАХ ЭШЛЭЛ:

2 Петр 1:4; 1 Иохан 5:11-12 NIV; 1 Коринт 1:9

Picture of ХРИСТИЙН ЭЛЧИН МОНГОЛ
ХРИСТИЙН ЭЛЧИН МОНГОЛ